Цэс

Танилцуулга

3 сар 20, 2017 - Танилцуулга
Танилцуулга

Алтангадас одонт Хөгжимт драмын театр нь 1948 онд Төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын “Зам” жүжгээр анхны уран бүтээлийн үүдээ нээсэн түүхтэй.
Жаран давсан түүхтэй хөдөөгийн ууган тус театраас Монгол улсын Ардын жүжигчин-1, Монгол улсын Гавьяат цолтон -11, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан -100 гаруй төрөн гарсан байна.
Ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, соёл, урлагийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндөрөөр үнэлж Дорнод аймгийн хөгжимт драмын театрыг 1978 онд Бүгд найрамдах монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан байдаг.

Хөгжимт драмын театр нь одоо бүтэц зохион байгуулалтын хувьд Хөгжим, Бүжиг, Жүжиг, Дуу, Үйлдвэрлэл техник, маркетинг-үйлчилгээ зохион байгуулалт, санхүү аж ахуй гэсэн анги нэгжүүдтэй, тэдгээр анги нэгжүүдэд уран бүтээлчид, албан хаагчид нийлсэн 79 хүний бүрэлдэхүүнтэйгээр 69 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дэргэдээ дүрст болон дуу бичлэгийн мэргэжлийн студитэй. Тус студи нь театрын уран бүтээл, реклам, зар сурталчилгаа, уран бүтээлчдийн уран бүтээлийн ведио клип, уран сайхны нэвтрүүлэг зэрэг бүхий л бүтээлүүдийг мэргэжил, уран сайхны өндөр түвшинд бэлтгэн хийж байна.
Хөгжимт драмын театр нь жилдээ 3-4 уран бүтээлийг шинээр туурвиж урын сангаа баяжуулдаг ба жилд давхардсан тоогоор 15-20 мянга орчим үзэгчдэд өөрийн уран бүтээлээр үйлчилдэг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн